Үнэт өв соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор нас, хүйс харгалзахгүйгээр зохион байгуулсан “Дэмбээ манан” нээлттэй тэмцээнд 550 дэмбээчин оролцсоноос Сайнцагаан сумын малчин Мөнхдалай 9 хожиж “АВАРГА ДЭМБЭЭЧИН”-ээр шалгаран ивээн тэтгэгчийн шагналыг гардан авлаа. “Дэмбээ манан” тэмцээний тэргүүн байрыг Луус сумын уяач Э.Улаанхүү өөрийн уяаны даагаар байлсан “ЭФЭС” групп нийт шагналыг ивээн тэтгэж оролцлоо.
Энэхүү тэмцээний дэд байранд Дэрэн сумын оролцогч Баасанжав шалгарч, шигшээ 4-т Мөнхдалай, Баасанжав, Баттөр, Готовдорж нар шалгаран үлджээ. Мөн зургаан үе хожиж шилдэг наймд дараах дэмбээчид шалгарсан юм.
Сайхан-Овоо сумын Мөнхнаран
Сайнцагаан сумын Мөнхдалай
Өлзийт сумын Эрболд
Дэрэн сумын Баасанжав
Эрдэнэдалай сум Баттөр
Адаацаг сум Лхагважав
Дэрэн сум Готовдорж
Эрдэнэдалай сум Отгонбаатар