Аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр энэ сарын 6-ны өдөр шинээр баригдаж буй Усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажлын явц болон Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ашиглалттай танилцлаа. Шинээр баригдаж буй Усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна.
Тус барилгын угсралтын ажлыг улсын төсвийн 12,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жи Жи Ай ХХК гүйцэтгэж байгаа юм. Барилгыг ашиглалтад оруулахад шаардлагатай үлдэгдэл ажлуудын зураг төсвийг гаргуулан магадлалаар батлуулах ажлыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт үүрэг болгов.
Цэнгэлдэх хүрээлэнгийн А блокийн барилга 2016 онд ашиглалтад орсон бөгөөд тус барилгад тогтмол үйл ажиллагаа явуулдаггүйн улмаас барилгын хэвийн ашиглалт алдагдсан байдалтай байсан бөгөөд Биеийн тамир спортын газарт тус аймагт үйл ажиллагаа явуулдаг спортын холбоодтой хамтран байнгын үйл ажиллагаатай байлгаж ашиглалтыг сайжруулах талаар чиглэл өглөө.