Аймгийн Цэргийн штабаас Монгол Улсын цэргийн албан хаагчид ОУ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 15 жилийн ойн хүрээнд Үндэсний Аюулгүй Байдлыг Хангах Тусгайлсан Чиг Үүрэг Бүхий Байгууллагуудын албан хаагчдын дунд “Цэргийн гурван төрөлт” тэмцээнийг 5-р сарын 29-ний өдөр зохион явууллаа. Тус тэмцээн нь иргэдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх, энхийг сахиулах үйл ажиллагааны ач холбогдлыг сурталчилж, үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн болон гүйцэтгэж байгаа алба хаагчдаа алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх зорилготой юм.
Тэмцээнд Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 3-р салааны Гал сөнөөгч, Аврагч ахлагч Ц.Цогням “Тэргүүн” байр эзэлсэн байна. Дашрамд дурьдахад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд одоогийн байдлаар дэлхийн 4 оронд МУ-ын 1100 гаруй цэргийн албан хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт Зэвсэгт хүчний нийт 11900 орчим алба хаагч оролцсоноос аймгийн хэмжээнд 31 албан хаагч байгаа юм.