Ажлын байрны нээлттэй зар
Дундговь аймгийн Луус сумын хүүхдийн цэцэрлэгт ажилтан шалгаруулж авна.
Ажлын байр 1: “Жижүүр”
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
Боловсрол: Бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой
Мэргэжил: Cантехникч буюу цахилгаанчны мэргэжилтэй байх
Ур чадвар:
Техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюул осолгүй байдлын талаар зохих мэдлэгтэй байх;
Бага насны хүүхдийн онцлог байдлыг мэдэрч, ойлгодог,
Ёс суртахууны хэм хэмжээг баримталдаг, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай,
Цэцэрлэгийн гадна, доторхи засварын ажлыг хийж гүйцэтгэх буюу ажлын ачаалал даах чадвартай,
Албан үүргээ мэргэжлийн түвшинд бүрэн хариуцдаг,
Гамшгийн үед дайчлагдах, бэлэн байдлыг хангаж ажилладаг байх
Бүрдүүлэх материал:
Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл
Төгссөн сургуулийн гэрчилгээ, үнэмлэх
Хувийн бичиг баримт
Холбогдох утас: 89946575