Дундговь аймгийн Луус сумын хүүхдийн цэцэрлэгт түр орон тоон дээр ажилтан шалгаруулж авна.
Ажлын байр: “Бүлгийн багш”
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
Боловсрол: Бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: Сургуулийн өмнөх боловсролын багш
Туршлага: Цэцэрлэгт дадлага хийж гүйцэтгэсэн байх
Ур чадвар:
Бага насны хүүхдийн онцлог байдал, хөгжлийн ялгаатай хэрэгцээ, тулгамдсан асуудлыг мэдэрч, ойлгох;
Сурган хүмүүжүүлэх ажлын дэвшилтэт хэлбэрийг ашиглах, хөгжүүлэх;
Бага насны хүүхдийн хөгжлийн түвшинд тохирсон биеийн хөдөлгөөний эв дүй, сэтгэцийн тэнцвэрт байдал, дасан зохицохуйн чадвартай байх;
Компьютерийн зохих программуудыг хэрэглэх, мэдээлэл боловсруулах;
Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах
Ёс суртахууны хэм хэмжээг сахиж, хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, багш, удирдлагатай зөв зохистой харилцах;
Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвартай байх
Албан үүргээ мэргэжлийн түвшинд бүрэн хариуцах;