Луус сумын цэцэрлэгийн хамт олон цэцэрлэгийнхээ эдэлбэр газрын хашаанд шинээр 40 ш улиас, 40 ш хайлаас мод тарьж 10 м2 талбайд мандлын цэцэг, зүлэг тарьж ургуулж байна. Мөн 5 м2 талбайд өргөст хэмх,дэлгэрэнгүй . .
Монгол улсад боловсролын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой, Монголын багш нарын байрын 55 дахь өдөр Луус сумын хүүхдийн цэцэрлэгийн багш С.Сугирсүрэн, туслах багш Х.Өлзийжаргал нар нь Боловсрол шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”-ээр шагнагдлаа.дэлгэрэнгүй . .
Луус сумын хүүхдийн цэцэрлэг нь “Тэрбум мод тарих арга хэмжээ”-ний Нээлтийн үйл ажиллагаанд ажилчдынхаа тарьж ургуулсан тасалгааны цэцэгээр үзэсгэлэн гаргаж оролцлоо. Хамт олон сумынхаа төв замын хажуугаар дэлгэрэнгүй . .
Луус сумын хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилчид 2021 оны хавар өөрсдийн гараар 3 м2 талбайд хүлэмж барьж хүлэмжиндээ өргөст хэмх болон газрын алим тарьж тордож ургуулан хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүллээ. дэлгэрэнгүй . .
Луус сумын цэцэрлэгийн хамт олон цэцэрлэгийнхээ эдэлбэр газрын хашаанд шинээр 40 ш улиас, 40 ш хайлаас мод тарьж 10 м2 талбайд мандлын цэцэг, зүлэг тарьж ургуулж байна. Мөн 5 м2 талбайд өргөст хэмх,дэлгэрэнгүй . .
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЛУУС СУМАНД АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙСАН УУГУУЛ, СУУГУУЛ ИРГЭД, ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧИД ТА БҮХЭНД “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ”-ИЙН 60 ЖИЛИЙН ОЙН ХАЛУУН МЭНДИЙГ УРЬДЧИЛАН ХҮРГЭЖ, АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН, ЭРҮҮЛ ЭНХ ЯВАХЫН ӨЛЗИЙТЭЙ ЕРӨӨЛИЙГ ДЭВШҮҮЛЖ ТӨРЛӨХ НУТГИЙНХАА ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНЬ ТҮҮХЭН 60 ЖИЛИЙН ОЙ ИРЭХ 9 ДҮГЭЭР САРЫН 02-НД ТОХИОХ ГЭЖ БАЙНА.
ДУНДГОВЬ ЛУУС ХААН БАНК, ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ ХАНДИВЫН ДАНС: 5458112913
БИДЭНТЭЙ ХАРИЛЦАХ УТАС: 88706507, 85113135, 80959540
ТА БҮХНИЙГ ХҮНДЭТГЭСЭН: ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН
ЛУУС СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ ”ЗУНЫ ЦЭЦЭРЛЭГ” АЖИЛЛУУЛЛАА
2019.06.25
Луус сумын Хүүхдийн цэцэрлэг нь 2018-2019 оны хичээлийн жилд тойргийн нийт 147 хүүхэд СӨБ-д хамрагдахаас Үндсэн сургалтанд Бага, Дунд, Бэлтгэл 3 бүлэгт нийт 71 хүүхэд, Хувилбарт сургалт-30, Өөр бусад тойрогт-30 хүүхэд хамрагдаж хамран сургалтын хувийг 89,1 хувьд хүргээд байна. Цэцэрлэгт огт хамрагдаж чадаагүй малчдын хүүхдэд зориулсан зайны сургалтыг зохион байгуулж БЗД нараар дамжуулан даалгавар бэлтгэн 10,12, 3 саруудад хүргүүлж ажилласан.
Зуны цэцэрлэг нь 6 сарын 10-23- ны өглөө 08 цагаас хүүхдүүдээ хүлээн авч эхлэн 24 цагаар 4 багш, тогооч, няравын хамт ажиллаж өдрийн дэглэм, Хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг сургалтын цөм хөтөлбөрийн дагуу боловсруулан эрхлэгчээр баталгаажуулан үйл ажиллагааг зохион байгуулаад байна.
Багш ажилчдын 2018.09.17 хурлаар
хэлэлцэн батлав
ЛУУС СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨДӨЛМӨРИЙН
ДОТООД ЖУРАМ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам нь цэцэрлэгийн ажилтан нарт мөрдөгдөж тэдэнд үйлчлэх хөдөлмөрийн харилцааг зохицуулах чухал баримт бичиг мөн.
1.2. Журмын зорилго нь хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажил, үйлчилгээний чанар, бүтээмж дээшлүүлэхэд чиглэнэ.
1.3. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд орогч ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн тодорхой асуудлыг хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль, тогтоомж, бусад эрхийн актуудыг үндэслэн энэ журмын дагуу шийдвэрлэнэ.
1.4. Журмыг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд дагаж мөрдөнө.
1.5. Цэцэрлэг /ажил олгогч/ нь ажиллагсадтай хөдөлмөрийн хуулийн дагуу гэрээг бичгээр байгуулж харилцан хүлээсэн үүргээ биелүүлэх, ажилтаны төлөөлөгч нартай хамтын гэрээ байгуулж ажиллана.
1.6. Цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам нь ажилтан нарын эрх ашигт нийцсэн холбогдох хууль дүрэм, журам заавар, тушаал шийдвэр, хамтын болон хөдөлмөрийн гэрээтэй харшлахгүй болно.дэлгэрэнгүй . .
Луус сумын хүүхдийн цэцэрлэгт 2019 оны 01 сарын 01-ээс эмч ажилд авна. Холбоо барих утас: 88706507
ЛУУС СУМЫН АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТОВЧ
ТАНИЛЦУУЛГА
Луус сумын Хүүхдийн цэцэрлэг нь 1959 оны 05 сарын 19-ны өдөр одоогийн Луус сум төвлөрч байгаа “Зодох”-ын дэнжид 12 хүүхэдтэй, эрхлэгч багш, асрагч гэсэн 2 орон тоотой, гэрэн байртайгаар Нэгдлийг түшиглэн “Нэгдлийн цэцэрлэг” нэртэйгээр анх байгуулагджээ. 1973 онд 25 хүүхдийн хүчин чадалтай Филатовагийн 2 дах цэцэрлэгийг Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр барьж байгуулан 2007 он хүртэл, 75 хүүхдийн хүчин чадалтай дотуур байрын зориулалттай БАМ-52 барилгыг улсын төсвийн хөрөнгөөр сэргээн засварлаж энэ байрандаа 2014 он хүртэл тус тус үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулж байлаа. 2014 онд 100 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд авч стандартын шаардлага хангасан өрөө тасалгаагаар хангагдан бага насны хүүхдийг хөгжүүлэх аятай тухтай орчинг бүрдүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай сайн ажиллаж байна. Үндсэн 4 бүлгийн зохион байгуулалттай. 15 багш ажиллагсадтай. Мэргэжилтэй боловсон хүчнээр бүрэн хангагдсан.дэлгэрэнгүй . .