2023 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Эрүүл мэндийн газар, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Эрдэнэдалай сумын эрүүл мэндийн төв хамтран энэхүү арга хэмжээг Эрдэнэдалай сумын Эрүүл мэндийн төвд зохион байгууллаа.
дэлгэрэнгүй . .
Хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдах түргэн тусламжийн Toyota Sai маркийн автомашин хүлээн авлаа.
Дэлхийн банкны Вашингтоноос ирсэн төлөөлөгчөөр ахлуулсан баг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус сумын Эрүүл мэндийн төвд ажиллалаа. дэлгэрэнгүй . .
Сар бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ахмадын “Дуулах өдөр дуун цэнгүүн” -ийг хуваарийн дагуу Эрүүл мэндийн төв, Шинэ хөдөлмөр хоршоо ХХК хамтран амжилттай зохион байгууллаа. дэлгэрэнгүй . .
Эмнэлгийн хүлээн авах яаралтайн хэсэг, хэвтэн эмчлүүлэх хэсгийн коридор болон амбулаторийн хэсгийн коридор, бусад өрөө тасалгаануудаддэлгэрэнгүй . .
Эрүүл мэндийн яамнаас Улаанбаатар хотод 21 аймгийн 21 сумын эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор зохион байгуулагдсан “Яаралтай тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтанд их эмч Г.Маралмаа, ахлах сувилагч С.Мягмаржав нар хамрагдлаа.
Үг: Дамбын Шагдарсүрэн СГЗ
Ая: Банзрагчийн Эрдэнэбаяр СТА
Дуучин: Алтангэрэлийн Давааням СТА
“Луусын цагаан нөмрөгтөнгүүд” дуун суварга бүтээж, клипжүүлэн ард түмний хүртээл болгон, үе үеийн цагаан нөмрөгтөнгүүдийг дуурсгасан.
Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн “Эмнэлгийн ажилчдын баяр”-ыг тохиолдуулан Эрүүл мэндийн газрын нэрэмжит “ВОЛЕЙБОЛ”-ын тэмцээнийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн ивээл дор 2022 оны 08 сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулж явууллаа.
Тэмцээний нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцож хүн ардынхаа эрүүл саруул элэг бүтэн, аз жаргалтай амьдралын төлөө ариун цагаан хөдөлмөрөө дээжлэн, цаг хугацаатай уралдан, эрүүл энхийн манаанд нүд цавчилгүй зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарын нийт ажилтан албан хаагчдадаа баярын мэнд дэвшүүлж ажил хөдөлмөрийн өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж цаашид энэхүү салбарын аварга шалгаруулах тэмцээнийг өргөтгөн жил бүр хамтран зохион байгуулж явуулахаа илэрхийллээ.
Энэхүү тэмцээнд аймгийн эрүүл мэндийн салбарын 24 байгууллагын 20 багийн 160 гаруй тамирчид оролцон хурд, хүч, авхаалж самбаа, авъяас чадвараа сорин өрсөлдөв.
Тэмцээнд-Эмэгтэй төрөлд: 1-р байр эрэгтэй төрөлд: 3-р байр эзлэж амжилттай оролцлоо.
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Японы Хүүхдийг Ивээх Сан хамтран Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэх зорилгоор “Монгол улсад (КОВИД-19)-ийн хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархвар зүйн хяналтыг дэмжих” EPIC төслийг орон нутагт ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор 2022 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлжээ.
Тус төслийн сургалт нь 8 дугаар сарын 5,6,7-ний өдрүүдэд аймгийн төвд зохион байгуулагдаж их эмч Э.Сугирсүрэн, сувилагч М.Насанжаргал нар хамрагдлаа.
Дундговь аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн эмч Х.Чирчинсүрэн Луус, Хулд сумын эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч нарт дэлгэрэнгүй . .