Боловсролын салбарт сүүлийн хоёр жил цар тахлын улмаас сурлагын хоцрогдол, хөгжил төлөвшлийн сөрөг хандлага үүссэнтэй холбогдуулан Боловсрол шинжлэх ухааны газрын санаачилга, аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр 2022 онд батлан хэрэгжүүлсэн “Сайн багш-сайн сургууль” аяныг жилийн хугацаанд зохион байгуулсан.
Тус аянд аймгийн 19 сургуулийн ерөнхий боловсролын бага боловсролын 120, суурь боловсролын 70, ахлах ангийн 199 нийт 389 багш оролцсон байна.
Аймгийн боловсролын салбар 2022 онд баримтлах чиглэлээ сурлагын хөндлөнгийн үнэлгээ хийх, сурагчдын унших ойлгох чадварын түвшин ахиулах, хүүхэд хөгжил хамгааллын чиглэлээр хийсэн ажил, цахим контент бэлтгэх, үнэлгээний даалгавар боловсруулах, анализын мөрөөр ажиллах зэрэг 5 чиглэлээр тодорхойлж, зохион байгууллаа.
Аяны шалгаруулалтад
Нэгдүгээр байранд:
Эрдмийн далай цогцолбор сургууль, Өндөршил сумын ЕБС, Цэгц билиг сургууль шалгарч тус бүр 1,000,000 төгрөгөөр шагнав.
Мөн бага ангийн 3 багш, суурь боловсролын сургуулийн 3 багш, бүрэн дунд боловсролын 3 багш нийт 9 багшийг шалгаруулж урамшууллаа. Үүнд:
1-р байр
Өндөршил сумын ЕБС-ийн Биеийн тамирын багш Ч.Цэрэнпүрэв
Лаборатори Эрдмийн далай цогцолбор сургуулийн Бага ангийн багш Д.Уранцэцэг
Цэгц билиг сургуулийн Технологийн багш Б.Адъяадорж
2-р байр
Дэрэн сумын ЕБС-ийн Монгол хэл, уран зохиолын багш Б.Хоролмаа
Эрдмийн далай сургуулийн Бага ангийн багш А.Наранбат
Цэгц билиг сургуулийн Биеийн тамирын багш Г.Цацралболд
3-р байр
Сайхан-Овоо сургуулийн Монгол хэлний багш О.Сонор
Хүмүүнлэг сургуулийн багш Г.Цэцэгмаа
Цэгц билиг сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Ц.Цэвэлмаа нар тус тус шалгарлаа.