МУ-ын Ерөнхий сайдын захирамжаар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлогыг” хэрэгжүүлэх ажлын хүрээнд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан холбогдох яамдын дэд сайд, аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан.дэлгэрэнгүй . .
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, Монгол Улс дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар Дундговь аймагт ажиллав. дэлгэрэнгүй . .
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан Дундговь аймагт ажиллаж буй багийнхны хамт саяхан нээлтээ хийсэн хүүхэд хөгжил, хамгааллын төв “Ид шидийн орон”-ы бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.дэлгэрэнгүй . .
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэмжих үйлчилгээн дээр энэ оны 9 сараас эхлэн шүдний үзлэг,оношилгоо, амны хөндийн эрүүл мэндийн зөвлөгөө өгч эхэлсэн бөгөөд 0-18 насны хүүхдүүдэд шүдний үзлэг оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэг, шүд эрүүлжүүлэх эмчилгээ хийсэн байна. дэлгэрэнгүй . .
Улс орон даяар 2022 оны 2-р ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж, цэргийн жинхэнэ алба хаахаар Дундговь аймгийн 10 сумаас 2-р ээлжийн цэрэг татлагад тэнцсэн залуус Зэвсэгт хүчний 167, Хилийн 0129 дүгээр цэргийн ангиудад хуваарилагдаж өнөөдөр эх нутгаасаа албаа хаахаар мордлоо. дэлгэрэнгүй . .
Төрийн албаны ерөнхий шалгалтанд 74 хүн бүртгүүлж 62 иргэн оролцсоноос 14 иргэн тэнцэж ямар нэгэн алдаа зөрчил, санал гомдолгүй явагдаж өндөрлөлөө. Төрийн захиргааны албыг сонгож нөөцөд орохоор өрсөлдөн тэнцсэн шалгуулагчдадаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Дундговь аймгаас 2021 оны II ээлжээр хугацаат цэргийн албаа Улаанбаатар хотын Зэвсэгт хүчний 013, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, ангиудад татагдсан дайчид албаа нэр төртэй хаагаад нутаг орондоо ирлээ. Энэхүү үйл ажиллагаанд Цэргийн штабын дарга дэд хурандаа Ш.Гансүх түүний албан хаагчид болон дайчдын ар гэрийн төлөөлөл оролцлоо.дэлгэрэнгүй . .
Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багт Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Юнител ХХК хөрөнгө оруулалтаар 4G сүлжээ нэвтэрлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын төлөөлөгч И.Эрдэнэбилэг нар оролцжээ.
Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ нээлтэд оролцсон малчид, иргэдэд алслагдсан багуудад шинэ дэвшилтэт технологи, үйлчилгээг нэвтрүүлснээр хэрэглэгчдэд мэдээ мэдээллийг хүртээмжтэй хүргэх, сурч боловсрох, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэх боломж бүрдэж буйг онцлоод тус үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг аймгийн ИТХ-д Өлзийт сумаас сонгогдсон төлөөлөгч И.Эрдэнэбилэгийн хамтаар 2020 оноос эхлэн хөөцөлдсөн бөгөөд энэхүү ажлыг өнөөдөр бий болгоход хүчин зүтгэж хамтран ажилласан УИХ-ын гишүүд болон аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат мөн Юнител ХХК-ийн Дундговь дахь салбарын хамт олонд талархал илэрхийлсэн байна.дэлгэрэнгүй . .
Цар тахлаас хойших дэлхийн аялал жуулчлалын хэв шинж өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор Дундговь аймгийг зорьж аялахаар ирж буй жуулчдыг угтсан ажлуудын талаар Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Н.Гантулга, аймгийн аялал жуулчлалын холбоо, жуулчны баазуудын захирлууд аялал жуулчлалын мэдээллийн төвд уулзалт зохион байгууллаа.дэлгэрэнгүй . .
Монголын чанарын удирдлагын зөвлөхүүдийн холбооноос аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газрын дотоод аудит хариуцсан ажилтнуудад зориулан зохион байгуулсан “ISO 9001:2015 Дотоод аудит М3” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.дэлгэрэнгүй . .
Лантуун дохио ТББ-аас зарласан “Ид шидийн орон” хүүхдийн хөгжил-хамгааллын жишиг төв орон нутагт баригдсан анхны аймаг Дундговь аймаг байлаа. Дундговь аймаг 2022 оныг аймгийн Засаг даргын захирамжаар “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд 21 аймгийг хамруулан зарласан төслийн уралдаанд 11 аймаг оролцож, энэхүү төслийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд аймгийн удирдлагууд өндөр ач холбогдол өгч 3 шатны шалгаруулалтын дүнгээр Дундговь аймаг шалгарсан юм. дэлгэрэнгүй . .
Аймгийн Төрийн архив Онцгой байдлын газартай хамтран төрийн байгууллагын архив, бичиг хэргийн ажилтан нарт галын аюулгүй байдлын мэдлэг олгох сургалт болон гал унтраах, галын багаж хэрэгсэлтэй хэрхэн ажиллах талаарх дадлага сургуулилтыг зохион байгууллаа.