Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс сум, байгууллагын удирдлагуудын шуурхай цуглаанд оролцогчдод Төрийн албаны зөвлөлөөс 2022 онд дэвшүүлсэн зорилт, 7-4-10 буюу 7 хоног бүрийн 4 дэх өдрийн 10 цагт тогтмол зохион байгуулагддаг сургалтын болон 2022 онд Удирдлагын академид улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэх сургалт, судалгааны ажлын төлөвлөгөөний эхний хагас жилийн сургалтын бодлогыг танилцуулж 2019-2021 онд Удирдлагын академид суралцагчдын талаар мэдээлэл өглөө.
Мөн Цар тахалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс гаргасан 141 дугаар тогтоолыг хүчингүй болгож, цаашид төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт үндсэн журмаар буюу Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14, 15 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулагдах болсныг мэдээллээ.
Төрийн албаны зөвлөлөөс 411 дугаар тогтоол гаргасантай холбогдуулан Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалтгүйгээр хууль, АТТ-нд заасан тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 сарын 31-ээр чөлөөлөх, Иргэнтэй байгуулсан хөтөлбөрийн гэрээ, контрактын гэрээг 2021 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох, Сул орон тооны мэдээллийг 7 хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирүүлж байх зэрэг асуудлыг ярьж танилцууллаа.