Хулд. Сумын нутаг дэвсгэрт "КОВИД-19" -ЫН нөхцлөөр тогтоогдсон тэг зогсолт, өндөржүүлсэн бэлэн байдлын 12
хоногийн туршид хүнсний хүргэлтийг айл өрхөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу хугацаа алдалгүй түргэн шуурхай үйлчилж сайн ажилласан Төрийн сангийн мэргэжилтэн О.Бархас, ня-бо М.Хишигдэлгэр, байгаль орчны мэргэжилтэн Б.Отгонмягмар, нийгмийн бодлогын мэргэжилтэн Г.Оюунсүрэн, ус түгээлтээр ажилласан Р.Эрдэнэбилэг, Ц.Мөнхсүх нарт иргэд талархаж байна. Та бүгдэд ажлын амжилт хүсье. Энэ талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс өргөдөл гомдол ирээгүй болно.