Хулд.Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санхүүжилтээр улсын чанартай авто зам дагуу оршдог Сайнцагаан, Хулд, Дэлгэрцогт, Луус сумдын гэр хорооллын 3000 айл өрхийн "НҮХЭН ЖОРЛОН, МУУ УСНЫ НҮХИЙГ ХОРГҮЙЖҮҮЛЭХ АЖИЛ"-ын хүрээнд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр "Улаанбаатар ариутгал" ХХКомпанийн ажлын хэсэг тус суманд ажиллаж, байгууллага болон айл өрхийн 120 нүхэн жорлонд ариутгал хийлээ.