Өлзийт сум

Дундговь аймаг

Байгууллагууд

Дундговь аймгийн зүүн бүсийн сумдын аварга шалгаруулах МИНИ-ВОЛЕЙБОЛ-ийн тэмцээн

2023.04.22-23-нд Дэрэн суманд зохион байгуулагдсан Зүүн бүсийн сумдын аварга шалгаруулах МИНИ-ВОЛЕЙБОЛ-ийн тэмцээнд Өлзийт Сумын Сургууль Дундговь -ийн 5 багийн 25 тамирчин багш дасгалжуулагч А. Ганзил, эцэг эх асран хамгаалагчдын хамт амжилттай оролцлоо.

9-10 насны эмэгтэй төрөлд Ү.Буянхишиг ахлагчтай баг тамирчид АЛТАН медаль, 13-14 насны ангилалд Д.Өлзийбаяр ахлагчтай баг тамирчид МӨНГӨН медаль, 11-12 насны ангилалд Ү.Буяндорж ахлагчтай баг тамирчид ХҮРЭЛ медалийн болзол хангажээ. Үр хүүхдийнхээ авьяас, чадварыг хөгжүүлэхэд үргэлж анхаарч сургууль багш нарын минь хөдөлмөр, хичээл зүтгэлийг үргэлж дэмжиж ямагт ар талд нь асаалттай байдаг эцэг эх асран хамгаалагч та нартаа үргэлж баярлаж талархаж байдгаа хамт олныхоо өмнөөс дахин дахин хүндэтгэлтэйгээр илэрхийлье