Өлзийт сум

Дундговь аймаг

Байгууллагууд

Яргуй-2023 аймгийн урлагийн бага наадамд амжилттай оролцлоо

Яргуй-2023 аймгийн урлагийн бага наадмын 2-р шатны шалгаруулалтад хөгжмийн багш Н.Алтанзул, хуурын багш Б.Ууганбаяр, бүжгийн багш М.Норжинцэрэн нарын удирдлаган доор Өлзийт сургуулийн 39 сурагч, ажилчид, эцэг эх асран хамгаалагчдын хамтаар амжилттай оролцлоо. Бага ангийн гоцлол дууны төрөлд 5а ангийн сурагч Ууганбаярын Эгшиглэн ТЭРГҮҮН байр, АЛТАН медаль Бага ангийн сурагчдын бүжгийн хамтлаг ГУРАВДУГААР байр, ХҮРЭЛ медаль Морин хуурын хамтлаг ТУСГАЙ байр эзэлсэн амжилт гаргалаа. Хөдөлмөрч зүтгэлтэй багш нартаа Н. Алтанзул, Б' Ууганбаяр, М. Норжинцэрэн халуун баяр хүргэе. Авьяаслаг сэргэлэн цовоо хүүхдүүддээ дахин дахин баяр хүргэе.