Луус сум

Дундговь аймаг

Танилцуулга

ДУГАНТЫН ХИЙД

Түшээт хан аймгийн дайчин бээсийн хошуу, одоогийн Дундговь аймгийн Луус сумын нутгийн баруун хойд хэсэгт 1781 онд Засаг ноён Үржинжавын үед Ембүү овооны  усанд Дугантын хийдийг байгуулжээ. 1920-иод оны үеэр Зава Дамдин гавж Дэлгэрийн Чойрын хийдийн харьяанд нийлүүлжээ. Энэ хийдийн лам хуврагууд Салхит хайрханаа тахиж Хийдийн хойд овоог хамт тахиж байжээ. 

Ганжуурын хурал

Одоогийн Дундговь аймгийн Луус сумын нутгийн зүүн хэсэгт байгуулагдаж хийдийн лам хуваргууд Ганжуурын хар овоогоо тахиж том хэмжээний хурал хурдаж байжээ.