Дундговь аймаг
2023 онд "Өсвөр үе, хүүхдийн амны хөндийн өвчлөлгүй сум" болох зорилгоор Монголын анхдагч хувийн шүдний "ЗОННЕ" эмнэлэгтэй сумын Засаг дарга Б.Гасрандорж хамтран САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Хамтран ажиллах гэрээний хүрээнд:
-"ЗОННЕ" эмнэлэг нь сумын Эрүүл мэндийн төвд шүдний иж бүрэн 2 тоног төхөөрөмж суурилуулж, үзлэгийн багажаар хангах
-Мэргэжлийн боловсон хүчнийг хамтран бэлтгэх, дадлагажуулах зорилгоор Шүдний эмч мэргэжлээр сурч буй оюутанг цалинтай дадлага хийлгэж суманд ажиллах нөхцөл бололцоогоор хангах
-Амны хөндийн өвчлөлийн /шүд цооролт/-ын тархалтыг бууруулах зорилгоор хүүхдүүдийг шүдний мэргэжлийн эмч нарын үзлэгт үе шаттай хамруулах
-Хүүхдийн шүдний өвчлөлийг үе шаттай эмчилж, бүрэн эрүүлжүүлэх-Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг явуулна.
2023 онд 30 жилийн ой тохиож байгаа "Sonne/Зонне шүдний эмнэлэг" шүдний эмнэлэгийн хамт олонд Өлзийт сумын ард иргэд, хүүхэд багачуудынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж ойн баярын мэнд хүргэе.