Дундговь аймаг
Зөвлөгөөний зорилго нь: малчдын санал бодлыг сонсох, мэдлэг олгох, нэг нэгнээс туршлага солилцох, ярилцах, бүгдээрээ хэлэлцэж хамтран хэрэгжүүлэх зөвлөмж гаргахад оршиж байгаа юм.Зөвлөгөөний үеэр Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр Аймгаас дэвшүүлсэн зорилт арга хэмжээний талаар танилцуулга, Тэжээлийн ургамал тариалах арга технологи аймгийн ХХААГ-ын бэлчээр тэжээл, усан хангамж хариуцсан мэргэжилтэн Д.Бямбадорж, Үнэ цэнтэй зүйлсээ хайрлан хамгаалъя сэдвээр М.Санжаасүрэн гал түймэр, гамшиг, аюулт үзэгдлийн талаар аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн Ц.Нацагдорж нар тус тус сургалт мэдээлэл хийж, нутгийн иргэд, малчдын оролцоотой сумын хөгжлийг сайжруулах санал хэлэлцүүлэг. Соёлын төвийн тоглолт, МУСТА А.Түмэн-Өлзий, МУСТА П.Жимсээ нарын урлагийн тоглолт, Үдшийн цэнгүүн, малчид иргэдийг эмч нарын үзлэгт хамруулах зэрэг үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Үйл ажиллагааны үеэр Аймгийн хүндэт тэмдгээр 1-р багийн малчин Т.Таванжин, 2-р багийн малчин Ш.Баярням, 3-р багийн малчин Т.Наран-Очир , Аймгийн Засаг даргын жуухаар 1-р багийн малчин Б.Эрдэнэбулган, 2-р багийн малчин Т.Бадам,3-р багийн малчин П.Тэгшжаргал аймгийн 80 жилийн ойн медалиар нийт 17 малчин шагналаа *Үдшийн цэнгүүний үеэр баг тус бүрээс сугалаа явуулж супер сугалаанд" Угтаалтрейд ХХК"-ивээн тэтгэж “DAYUN” мотоциклыг Ажирхай багийн малчин Б.Мягмарсүрэн сугаллаа.
Сумын Засаг дарга Т.Ариунаа зөвлөгөөнийг нээж үг хэлэв
ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
СУРГАЛТ МЭДЭЭЛЭЛ
УРЛАГИЙН НОМЕР ҮДШИЙН ЦЭНГҮҮН
АЗЫН СУГАЛАА