Дундговь аймаг
Цэцэрлэгийн менежмент өөрийн үнэлгээ, төлөвлөлт хийх арга зүйн сургалт, зөвлөн туслах үйл ажиллагаа 2023.05.01-02 ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Энэхүү ажлыг Боловсролын Ерөнхий газрын багшийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Д.Нарантуяа, Боловсрол шинжлэх ухааны мэргэжилтнүүд , орон нутгийн удирдлагууд, эцэг эх, багш ажилчдын төлөөлөл хамтарсан 20 хүний бүрэлдэхүүнтэй баг цэцэрлэгийн үнэлгээг хийж үр дүнг танилцууллаа.
Улсын хэмжээнд 30 цэцэрлэг Цэцэрлэгийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд үнэлгээний арга хэрэгсэл боловсруулах үнэлгээ хийх хамтын оролцоотойгоор байгууллагын төлөвлөлт хийх чадавхыг дэмжих зорилгоор тус цэцэрлэг жишиг цэцэрлэгээр сонгогдон ажиллаж байгаа юм.