Дундговь аймаг
Олон улсын музейн өдрөөр Дундговь аймгийн музейн дарга Б.Баярмаа, мэргэжилтэн Ж. Мөнхцэцэг нар Өлзийт сумын Соёлын төвд хүрэлцэн ирж сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи болох AR .VR зэрэг үзүүлэлтээр хүүхэд багачуудад 30 гаруй үзмэр болон монгол орон нутгийн байгалийн сайханаар аялуулан сургалт сурталчилгаа хийж ажиллаа. Нийт хамрагсад 124 байлаа. Мөн энэ үеэр Төр нийгмийн зүтгэлтэн Д.Батсүхийн нэрэмжит номын сангаас музейн өдөрт зориулсан үзэсгэлэн гаргалаа.