Дундговь аймаг
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 01 дүгээр албан даалгавар, МЭЕГ-ын даргын А/34 дугаар тушаал, аймаг, сумын Засаг даргын захирамжийн хүрээнд аймгийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт өвчин, хүн, мал амьтнаар дамжин халдварлах өвчин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвөлжөө, хаваржааны ойр орчмын малыг цуглуулж устгах, хашаа хороо, худаг уст цэг, цэвэрлэх халдваргүйтгэх ажлыг сумын Засаг даргын Тамгын газраас малчид иргэдтэй хамтран үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.
Сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганчимгээр ахлуулсан ажлын хэсэг Суварга, Буянт, Наран багийн хорогдсон мал, амьтны сэг зэм устгалд үхэр, адуу, хонь, ямааний сэг зэмийг цуглуулан стандарт зааврын дагуу устгаж халваргүйтгэлийн ажлыг хийлээ.Малын бэлчээрт малын сэг, зэм байсан гуу жалга, энгэр, зэрэг газруудад нян, бактер, вирус устгах үйлчилгээтэй суперкилл бодисыг хуурайгаар үелүүлэн цацаж халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэлээ. Мөн малын хорогдолтой айл, өрхөд ариутгалын бодис хүргэж анхааруулах зөвлөмж хүргэж ажиллалаа.Хамтран ажилласан Буянт багийн малчин Б.Жамьянгарав, Ц.Отгонбат, Суварга багийн малчин Н.Гантөгс, Г.Ганбаяр, Б.Дашбалбар,Н.Банзар, Н.Гантөмөр, хэсгийн цагдаа Б.Энхэхлэлт, Эрүүл мэндийн төвийн жолооч Д.Мөнхтогоо болон ЗДТГ-ын албан хаагчдадаа талархал илэрхийлье. Цаашид малчин та зүй бусын хорогдлын мэдээгээ үнэн зөвөөр өгч, сэг зэмээ гуу жалганд нуулгүй, бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлж, малын сэг зэмээ сумын хогийн төвлөрсөн цэгт хүргэж эзэмшлийн бууц хороондоо гадны айл буулгасан бол хариуцлагаа хүлээж хуулийн өмнө хүлээсэн иргэний үүргээ биелүүлж байхыг анхаарна уу.