Дундговь аймаг
Аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 15-ны өдрийг "Ахмадын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэж 7 дахь сардаа зохион байгуулагдаж байна.Энэ удаагийн Дуун цэнгүүнийг Суварга багийн Засаг дарга Х.Адьяасүрэн багийн нийт иргэдээ төлөөлөн Соёлын төвтэй хамтран амжилттай зохион байгууллаа.
Цэнгүүнд МУСТА дуучин ахмад настан Мижээгийн Мажигсүрэн ая дуугаа өргөж, хөгжөөнт тоглоом, хошин дуу, бүжгийн уралдаанаар хөгжилдэн баясаж дурсамж дүүрэн өндөрлөлөө.
ТА БҮХЭН МИНЬ ЭРҮҮЛ ЭНХ БАЙЖ, УРТ НАСЛАЖ УДААН ЖАРГААРАЙ.