Дундговь аймаг
Монгол Улсын хөгжлийн түүчээ, шинэ цагийн шилдэг инженерүүд төрөн гарах их аяны эхлэл болсон, ШУТИС-ийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД” улсын анхдугаар олимпиад 04 сарын 19-нөөс 05 сарын 22 хүртэл хоёр үе шаттай зохион байгуулагдаж амжилттай өндөрлөлөө “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД” Улсын анхдугаар олимпиадын тэргүүн байрт, Дундговь аймгийн Мандал ЕБС-ийн 12А ангийн сурагч Луус сумын Наран багийн малчин Б.Эрдэнэбаярын Шинэпүрэв тэргүүлж, өргөмжлөл, алтан медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөх эрхийн бичиг гардан авлаа. 3-р байрт, Дундговь аймгийн Мандал ЕБС-ийн 12А ангийн сурагч Луус сумын Наран багийн малчин Д.Батбаярын Долгормаа шалгарч хүрэл медаль, өргөмжлөл, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлөх эрхийн бичиг гардан авсан юм. Энэхүү олимпиад нь ЕБС төгсөх 12-р ангийн сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй ирээдүйд инженер болох сонирхолтой хүүхдүүдийг нээн илрүүлэх, тэдний хүсэл сонирхолд тулгуурлан техник, технологийн дэвшилд суурилсан, өндөр ур чадвартай инженер техникийн мэргэжилтэнг дотооддоо бэлтгэх зорилготой юм. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод Монгол Улсын инженер, техникийн салбарыг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөлт туссан. Энэ салбарт ажиллах үндэсний инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх нь чухал юм. Ирээдүйн инженерт сурагчдаа хүсэл сонирхолтой болгож, улсын олимдиадад амжилттай бэлтгэсэн Дундговь аймгийн “Мандал” ЕБС-ийн Физикийн багш Б.Урантогос, сурагч Э.Шинэпүрэв, Д.Долгормаа нартаа талархал илэрхийлье.
Улсын олимпиадад тэргүүлсэн Э.Шинэпүрэв маань Сэргээгдэх эрчим хүчний инженер болох, Авьяаслаг хөөрхөн охин Б.Долгормаа маань Электроникийн инженер болох мөрөөдөлтэй байгаагаа тухай ярьсан байна. Та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Дундговь аймгийн 12-р анги төгсч байгаа нийт сурагчдадаа амьдралын эхлэл болсон мэргэжлээ зөв сонгож, улс орондоо ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе.