Дундговь аймаг
Монгол бичиг нь монголын ард түмний соёл, мэдлэгийн санг олон үеийн турш тээж ирсэн бичиг тул нийтээр сурч эзэмших, түгээн дэлгэрүүлэх явдлыг төрийн бодлогоор дэмжиж “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Мөн Монгол хэлний тухай хуульд зааснаар дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр боловсруулж хос бичигтэн болох зорилтыг тавьж буй тул орчин үеийн мэдлэг боловсролтой монгол иргэний хувьд үндэсний монгол бичгээ сурч эзэмших нь чухал ач холбогдолтой болоод байна.
Иймд манай хамт олон монгол бичигт шамдан суралцаж эхний хагас жилд 10 албан хаагч анхан шатны БАТЛАМЖ авч байсан бол сүүлийн хагас жилд 11 албан хаагч нийт 21 албан хаагч анхан шатны БАТЛАМЖАА гардан авлаа.