Өлзийт сум

Дундговь аймаг

Танилцуулга

Монгол Улсын Ардын жүжигчин Адилбишийн Дашпэлжээ

А. Дашпэлжээ 1953 онд Өлзийт сумын малчин Адилбишийн хүү болон мэндэлжээ. Тэрвээр бага дунд сургууль төгсөөд МХЗЭ-ийн илгээлт авч мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаад 1971 онд сумын ХЗЭ-ийн үүрийн даргаар сонгогдон ажилласан байна. А. Дашпэлжээгийн дуулах авъяасыг ажигласан, сумын удирдлага түүнийнийг Болгар улсын хөгжмийн дээд сургуульд суралцуулах болжээ. А. Дашпэлжээ сургуулиа дүүргэж ирээд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт дуучин болж, 2000 оныг хүртэл гоцлол дуучнаар ажиллахдаа “Учиртай гурван толгой” “Үүлэн заяа” “Кармен” “Чио чио сан” зэрэг гадаад дотоодын олон арван дуурьт дуулсан байна. А. Дашпэлжээ 2000 оноос театрынхаа даргаар ажиллах болжээ. А. Дашпэлжээ сайн дуучны зэрэгцээ “Мандуухай” “Ирж яваа цаг” “Долоон бурхан харвадаггүй” “Төрийн сүлд өршөө” “Босго тотго” “Цэц магнай” зэрэг олон киноны гол дүрийг амжилттай бүтээж үзэгчдийн талархлыг хүлээсэн драмын нэртэй сайн жүжигчин юм. А. Дашпэлжээгийн хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлэн 1993 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээсэн байна.