Тус цэцэрлэгийн хамт олон нь Аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 04 дүгээр сарын
04-ний өдрийн 03/192 тоот албан бичгийн дагуу
“ТАМХИ ТАНЫГ ТАТСААР Л БАЙНА” аянд нэгдэн багш, ажилчид, эцэг эх, асран
хамгаалагч, өсвөр үеийнхэнд тамхины хор уршгийн талаарх мэдээлэл өгөх, дам
тамхидалтаас урьдчилан сэргийлэх, тамхины шууд болон шууд бус хор нөлөөний
тухай мэдээлэл хүргэхээр дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.
- Цэцэрлэгийн эмч Т. Урангоо нь багш, ажилчдад тамхины хор
уршиг, хорт зуршил, зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх зорилгоор “Хорт зуршлаас
урьдчилан сэргийлэх нь”, “Зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлье” сэдэвт
сургалтыг зохион байгуулж гарын авлага бэлтгэж хүргэлээ.
- Цэцэрлэгийн “Эрүүл мэндээ дэмжье” мэдээллийн самбарт тамхины хор хөнөөлийн
тухай зураг болон зөвлөмжийг байршуулан багш ажилчид, эцэг эх, өсвөр насны
хүүхэд, олон нийтэд хүргэн мэдээллээ.
- Цэцэрлэгийн цахим хаяг болон 5 бүлгийн цахим хаягаар тамхинаас урьдчилан сэргийлэх зурагт хуудас, зөвлөмж
мэдээллийг хүргэсэн. Хандалт авсан тоо-81
ü
Багш, ажилчид нь тамхины хэрэглээний талаар мэдлэг,
мэдээлэлтэй болж зөв дадал хэвшлийг төлөвшүүлэн
“Тамхигүй ажлын байр” бий
болгосон.