БАГШ НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
БЕГ-аас Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багшид хүүхдийн хөгжлийн үнэлгээ хийх, хөгжлийн ялгаатай байдалд тохирсон сургалт, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан "Хүүхдийн хөгжлийн үнэлгээний арга зүй" сэдэвт цахим сургалтад тус цэцэрлэгийн багш нар хамрагдлаа. Тус сургалтын хүрээнд багш бүр http://esurgalt.itpd.mn платформд байршуулсан гарын авлагыг бие даан уншиж судлан дасгал даалгавар хийж гүйцэтгэхээс гадна вебинар хэлэлцүүлэгт хамрагдаж 2 удаагийн сорилоо амжилттай өгч БАТЛАМЖ-аа авлаа.