Дундговь аймаг
Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх ажлын хүрээнд Ид шидийн орон Дундговь хүүхдийн хөгжил хамгааллын жишиг төвөөс хэрэгжүүлж буй UPDATE хөтөлбөртэй хамтран 10-11 дүгээр ангийн 9 сурагчийг генетик тестийн оношилгоонд хамруулж, Ерөнхий боловсролын Hobby сургууль, Монгол улсын их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай танилцан мэргэжил сонголт, монголын болон гадаадын их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, ЭЕШ-д хэрхэн үр дүнтэй бэлтгэх талаарх практик сургалт зөвлөгөө, HUB innovation center, Voluunter hub, Ид шидийн 1,2 байгууллагууд болон их дээд сургуулиудын оюутны холбооны гишүүдтэй уулзалт зохион байгуулж сайн дурын үйл ажиллагаанд хамрагдахын давуу талыг сурталчлах, таниулах сургалт, хөгжил, энтертайнмент 3 өдрийн үйл ажиллагааг зохион байгууллаа.