Дундговь аймаг
Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг дарга Б.Гасрандорж, 1,2-р багийн Засаг дарга Б.Мөнхцэцэг, П.Алтанцэцэг, 5-р багийн эмч С.Энхтөр, жолооч О.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Сайнцагаан, Дэрэн сумдын нутагт оторлож буй 46 малчин өрхүүдээр орж хаваржилтын байдалтай танилцан 2024 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон малын тоо толгойн албан татвараар хийгдэх ажлын санал, мал төллөлт, төл бойжилтын мэдээг авч орон нутгийн удирдлагуудад тавих санал хүсэлтийг нь сонсолоо. Мөн эмч С.Энхтөр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хяналтад байдаг иргэд болон нярай хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэлээ.