Дундговь аймаг
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг Соёлын төвдөө өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сумын Засаг дарга Б.Өлзийхишиг баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлж, урлаг, спортоор манлайлан уралдаан тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүд болон нийт хүүхэд багачууддаа гарын бэлэг гардуулан сумын тэргүүний сурагчдаа шагнаж урамшуулав.
Шилдэг хүүхдээр:
Цэцэрлэгийн бэлтгэл бүлэг
•Сумьяасүрэнгийн Өлзийжаргал
Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагч
•Эрдэнэсүхийн Номинчулуу
Бага ангийн сурагч
•Улаанхүүгийн Хонгорзул нар шалгаран өргөмжлөл, 50.000 төгрөгийн мөнгөн хадгаламжаар шагнуулав. Шилдэг хүүхдүүдийн мөнгөн хадгаламжийн шагналыг Буянт багийн малчин Нэргүйн Бямбажавын гэр бүл, гар бөмбөгийн тэмцээний шагналыг сумын Засаг даргын орлогч, иргэдийн хурлын төлөөлөгч Э.Энхжаргал, Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Сайнтуяа нар ивээн тэтгэн оролцлоо.
Хамтран зохион байгуулан ажилласан Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Соёлын төвийн хамт олондоо талархал илэрхийлье.
Улс орны, сум орон нутгийнхаа ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууд та бүхэндээ сурч боловсрох их үйлст нь амжилт хүсье.