Адаацаг сум

Дундговь аймаг

Байгууллагууд

Эрүүл мэндийн төвийн товч танилцуулга

Адаацаг сумын Хүний эмнэлэг нь хагас зууны түүхэн замналтай .Монгол улсын эрүүл мэндийн салбарын гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг Дундговь аймгийн отгон сумын  эмнэлгүүдийн нэг билээ . Анх 1956 онд Төв аймгийн Өнжүүл сумын нэг багийн буюу 13 дах багийн хүн эмнэлэг болж бага эмч Доржсүрэн ,сувилагч Д.Дамдинсүрэн,Ж.Сүрэнжав нар ажиллаж эмнэлгийн туслэмж үйлчилгээний ажил эхэлж байжээ.  Манай эмнэлэг 1959 онд Өнжүүл сумаас анхлан тасарч байгуулагдсанаар 2 гэртэйгээр сумын эмнэлэг болж өргөжжээ. 1960 оноос боловсон хүчний хувьд сайжирч Ш.Мягмардорж,С.Баяраа нар бага эмчээр ,Д.Дамдинсүрэн,Ж.Сүрэнжав нар сувилагчаар,Д.Нанжил,Д.Сосорбурам нар асрагчаар ажиллаж төрхийн 2 ортой болсон байна . 1961 оноос салбарын эрхлэгчээр О.Даваа ажиллаж эхэлсэн ба энэ үед Ж.Сүрэнжав, Б.Пүрэв, Ц.Содном, С.Цэрэнпэл нар сувилагчаар , Д.Нанжид, Д.Сосорбурам, Ж.Гаваа, П.Цэрэндолгор, Х.Долгор нар асрагчаар, Н.Ханд тогоочоор ажиллаж байлаа . 1966 онд  Хүний их эмчийн салбар болох эхлэл тавигдаж анхны их эмчээр Ө.Хүү ажиллаж хүн эмнэлэг нь захиргааны хуучин  байшинд байрлаж түргэн тусламжийн автомашин , зарим нэг тоног төхөөрөмжтэй болжээ. Анхны жолоочоор Д.Даваа ажиллаж байсан ба түүнээс хойш Б.Зандраа, Г.Хомоол, Б.Сүрэнхор, Г.Сайхнаа ,Г.Цогнэмэх, Б.Эрдэнэ-очир, Д.Эрдэнэбаатар, З.Батсүх, Н.Амгалантөр нар ажиллаж эрүүл энхийн манаанд өөрсдийн хувь нэмрээ оруулж ирсэн . 1975 онд  эмнэлгийн зориулалтын 15 ортой байр ашиглалтанд орсон ба 2015 онд 2 давхар шинэ эмнэлэг ажиглалтанд орж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна . Түүхэн он цагийг эргэн харахад үе үеийн ахмадууд болох бага эмч Доржсүрэн, их эмч Ө.Хүү, сувилагч Ж.Сүрэнжав, Б.Пүрэв ,Ц.Содном ,С.Цэрэнпэл,  асрагч  Д.Нанжид, Д.Сосорбурам, Ж.Гаваа, П.Цэрэндолгор, Х.Долгор, Н.Итгэлмаа,тогооч Н.Ханд, Г.Оюунбат  жолооч Д.Даваа, Б.Зандраа, Г.Хомоол, Б.Сүрэнхор ,Г.Сайхнаа, Г.Цогнэмэх нар болон олон жил энэ байгууллагын төлөө нөр их хөдөлмөрөө зориулсан их эмч Н.Болормаа, бага эмч Д.Банзрагч, С.Рина, С.Дашваа, О.Даваа, Г.Долгормаа, Д.Амгалан-энх сувилагч Д.Наранцэцэг, Б.Цэцгээ. М.Бямбажав, Д.Оюунчимэг, үйлчлэгч Д.Ундраа, Д.Энхтуул, Ц.Ядамсүрэн, Ч.Өлзийхутаг, А.Должинсүрэн  нараараа бахархаж байдаг .