Хүүхдийн цэцэрлэгийн товч танилцуулга
Тус сумын хүүхдийн цэцэрлэг
нь 1966 онд Амьдралын туг
нэгдлийн харьянд 15 хүүхэд 3 ажилтантай байгуулагдсан.1970-1974 онд эрхлэгч
багшаар Д.Тэрбиш, асрагчаар Ч.Ханд, Тогоочоор Д.Авирмэд, 1975-1978 онд эрхлэгч
багшаар Л.Цэцэгмаа, асрагчаар Ч.Ханд, Тогоочоор Д.Авирмэд, 1979-1980 онд эрхлэгч багшаар А.Аажуу нар
ажиллаж байв.1981 оноос хоёр бүлэг 50 хүүхдийн цэцэрлэг болон өргөжиж эрхлэгчээр
Б.Цэрэндэжид, багшаар А.Аажуу, Л.Пүрэвсүрэн, асрагчаар С.Сарантуяа, Н.Агааны,
тогоочоор Д.Авирмэд, Ж.Цэрэнлхам нар ажиллаж 1992 оноос 4 бүлэг 100 хүүхдийн
цэцэрлэг болж өргөжиж эрхлэгчээр Б.Цэрэндэжид, багшаар А.Аажуу, Л.Пүрэвсүрэн,
А.Оюунцоодол, Н.Энхтөр, С.Амгалан, Ж.Сүнжидмаа, М.Цэвээнсүрэн, Д.Бат-Эрдэнэ,
Б.Гэрэлмээ, Э.Анхцэцэг, Э.Батцэцэг, дуу хөгжмийн багшаар Б.Болор-Эрдэнэ, туслах
багшаар А.Оюунчулуун, Я.Гүндэгмаа, Ж.Алтацэцэг, Г.Отгонжаргал, Х,Оюунчимэг, тогоочоор
Л.Туул, Ж.Нэмэхсүрэн, нярав Д.Мягмарсүрэн, туслах ажилчин Д.Дашгарав, С.Одхүү,
Ж.Түвшинбаяр, Б.Даваа, Ж.Сайханбаяр, Б.Баярхүү, Д.Батсайхан, үйлчлэгчээр
С.Оюунцоодол нар ажиллаж байв.1992 оны хичээлийн жилээс тойргийн цэцэрлэгийн
насны 120 хүүхдийг хамруулан 18 ажилчинтай болж өргөжсөн эрхлэгч Б.Цэрэндэжид
нь 1981-2013 он хүртэл тасралтгүй 32 жил ажиллаж энэ хугацаанд
Ò 1999 онд сумын
тэргүүний хамт олон
Ò 2004 онд аймгийн
тэргүүний хамт олон болж хүндэт самбарт өргөмжлөгдсөн.
Ò 2012 онд аймгийн
тэргүүний цэцэрлэг болсон.
Манай хамт олон
2002-2013 он хүртэл байгууллага тохижуулах санал санаачлага гарган гадаад,
дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдан Дараах ажлуудыг хийлээ.Үүнд:
Ò 2002 онд БСШУЯ-ны
Эрудит төвөөс ‘’Нүүдлийн гэр
цэцэрлэг’’ 4.7 сая төгрөгийн
өртөг бүхий төсөл хөтөлбөрт хамрагдав.
Ò 2002 онд НҮБ-ийн Хүүхдийг ивээх сангийн
төслөөр 2.3 сая төгрөгийн өртөг бүхий нэг ангийн тоглоом, тоног төхөөрөмж
Ò 2003 онд ДЗОУБ-аас 600000 төгрөгний цагаан
хэрэглэл
Ò 2004 онд НҮБ-ийн ХИС-гийн төслөөр 16 сая
төгрөгний их засвар хийж дээвэр, цонх, хаалга, шинэчилсэн.
Ò 2007 онд Их британ Канад сангийн хөрөнгө
оруулалтаар 18.7 сая төгрөгний барилгын дотор их засвар хийсэн.
Ò 2008 онд ДЗОУБ-аас 3.1 сая төгрөгний цахилгаан
хэрэгслийн төсөл хэрэгжүүлсэн
Ò 2010 онд Багш ажилчдын хандиваар Гадаа
тоглоомын талбайд 1 сая төгрөгний тоглоом хийв
Ò 2012 онд УИХ-ын гишүүний ажлын багцаас 20 сая
төгрөгний гал тогооны цахилгаан тоног төхөөрөмжөөр хангагдав
Ò 2012 онд ДЗОУБ-ын төслөөр 1.5 сая төгрөгний
хүүхдийн тоглоом, угаалтуур, суултуур
Ò 2012 онд Тогтвортой амжиргаа төслөөр 30 сая
төгрөгний өртөг бүхий хүүхдийн орны төсөл хэрэгжүүлж нийт 80 сая төгрөгний
хөрөнгө оруулалтыг гадаад дотоодын байгууллагаас авч байгууллагын материаллаг
орчноо тохижуулсан.
1981-2013 он хүртэл
тасралтгүй 34 жил эрхлэгчээр Б.Цэрэндэжид , 2013-2017 он хүртэл Б.Мөнхцэцэг,
2018-2020 он хүртэл Э.Батцэцэг нар ажиллаж 2021 оноос Б.Уугансарнай эрхлэгчээр
ажиллаж байна. 2019 оноос арга зүйчээр Б.Загдсүрэн, бүлгийн багшаар
Д.Бат-Эрдэнэ, Х.Оюунчимэг, Э.Батцэцэг, туслах багшаар Ж.Алтанцэцэг,
Г.Отгонжаргал, С.Оюунцоодол, Э.Отгонтунгалаг, хөгжмийн багшаар Болор-Эрдэнэ,
Нярав Б.Отгонжаргал, Ахлах тогооч Г.Пүрэвсүрэн, туслах тогоочоор Ж.Нэмэхсүрэн,
манаач сахиулаар Э.Сэржмядаг, Б.Гантулга, Н.Цэрэн, үйлчлэгчээр Г.Цэнгэлсайхан
нар тус тус ажиллаж байна.2021 онд тойргийн 264 хүүхдээс 130 хүүхдийг хамруулан
сургалт үйл ажиллагаа явуулж байна.