Дундговь аймаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод”, үндэсний хөдөлгөөн, “Дундговио ногооруулъя” хөтөлбөр “Сумаа ногооруулъя” төслийн хүрээнд: 2023 оны 05 дугаар сарын 15-наас Өлзийт сумын төвийг ногооруупах, цөлжилтийг сааруулах, хүрээлэн буй орчны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор 1 га талбайд 1000 ширхэг улиас, 200 ширхэг буйлс суулгацыг тарьж хаврын ээлжийн мод тарилалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээний газартай байгуулсан гэрээний дагуу мод тариалалтад ажил хөдөлмөр эрхэлдэггүй 18 иргэнийг түр ажлын байраар хангаж 6 дугаар багийн Засаг дарга Б.Энхнаран удирдлага зохион байгуулалтаар ханган хяналт тавьж өдрийн 8 цагаар 10 хоног ажиллалаа. Тус төслийг хэрэгжүүлснээр говь нутгийн цөлжилт хуурайшилтыг сааруулж, эрүүл эко орчин бүрдүүлэх боломжтой юм.