Дундговь аймаг
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар хамтран анх удаагаа зохион байгуулсан дадлага сургууль 06 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд 72 цагийн хугацаанд зохион байгуулагдлаа..Стратегийн команд штабын сургуульд Сумын Онцгой комиссын 19 гишүүн цахимаар оролцож мэргэжлийн ангийн 45 алба хаагч хамрагдлаа.Гамшигтай тэмцэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий дадлага сургуульд идэвхтэй оролцож иргэний үүргээ биелүүлэн үлгэр дуурайлал үзүүлсэн Сумын Онцгой комиссын гишүүд болон төрийн байгууллагын албан хаагчдадаа талархал илэрхийлье.