Луус сум

Дундговь аймаг

Мэдээ

БОЛЗОШГҮЙ АЮУЛ ОСЛООС УРЬДЧИЛАН “БЭЛЭН БАЙ” АЯНЫ ХҮРЭЭНД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨМЖ ХҮРГЭН ТУС АЯНД НЭГДЭН АЖИЛЛАА.

      Сумын Засаг даргын тамгын газрын хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн Т.Мөнхтулга газар хөдлөлтийн үед хүндрэл бэрхшээлүүдээс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах тухай хуулийн талаар төрийн байгууллагын албан хаагчид, цэцэрлэгийн багачуудад мэдээлэл хүргэн ажиллав.

           Газар хөдлөлтийн үед, болон дараа нь учрах хүндрэл бэрхшээлүүд маш их байдаг. Бид эдгээр хүндрэл бэрхшээлүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд #бэлэн_бай -х шаардлагатай.

Юу бэлэн байх вэ? гэхээр ХУВЬ ХҮН өөрөөс эхэлнэ.

  • Айл өрхүүүд маань аюулын үед ашиглах үүргэвчтэй байх хэрэгтэй
  • Хаана очихоо мэддэг байх хэрэгтэй
  • Аль цагт хэзээ газар хөдлөхийг мэдэхгүй учраас хүмүүс газар хөдлөлтийн дараа хаана, яаж уулзах уу, гэр бүлүүд хаана уулзах уу гэдгээ урьдчилан ярилцсан байх хэрэгтэй.
  • Газар хөдлөлтийн чичирхийлэл зогссоны дараа цугларах цэгүүдэд очих, очихдоо гүйхгүй, орилж хашгирахгүй, эргэж буцахгүй байх зарчмуудыг баримталж бүртгэл хийлгэх хэрэгтэй гэх мэт.

         Хүн бүр дор бүрнээ хичээгээд #бэлэн_бай аянд нэгдэхийг уриалж байна. Монгол орны газар хөдлөлтийн тоо давтамж, хүч нэмэгдэж байгаа учраас болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэн “Бэлэн бай”гэсэн самбарын QR-ыг уншуулаад https://belenbai.mn/ вебсайтаас газар хөдлөлтийн гамшгийн үед болон өмнө, дараа нь авах арга хэмжээний талаар нэг дороос мэдээлэл авах боломжтой.


Их уншсан

УЛСЫН ТӨСӨВ БОЛОН АЙМАГ, СУМЫН ОНХС-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДЭЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦАД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

УНДНЫ УСНЫ ЭХ ҮҮСВЭРТ УС ЗӨӨЛРҮҮЛЭХ, ЦЭНГЭГЖҮҮЛЭХ,ЦЭВЭРШҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ ТАВИГДЛАА

2024 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЯВАГДАЖ БАЙНА.

АХМАДЫН БАЯР-2024 “АХМАДАА ХҮНДЭТГЭЕ” БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НОХОЙ УСТГАЛ ХИЙГДЛЭЭ

ЛУУС СУМЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ТҮРҮҮЛЖ АЙРАГДСАН МОРЬДЫН ЦУВАА

НӨХӨН ТАРИЛТ ХИЙЖ ДУУСЛАА

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ШҮДНИЙ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.