Дундговь аймаг
Газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “Онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран анх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд тус дадлага сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, цахимаар мэдээлэл илтгэлийг хүргэлээ.
Тус дадлага сургууль нь энэ сарын 07-09 хүртэл буюу 72 цагийн хугацаанд тасралтгүй явагдах юм. Стратегийн команд штабын сургалтанд сумын хэмжээнд Төсөвт байгууллагын албан хаагчид, онцгой комисс, мэргэжлийн ангийн баг бүрэлдэхүүн, иргэд аж ахуй нэгжүүд хамрагдаж байна.Сургалтын хүрээнд төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, сумын гамшигтай тэмцэх төлөвлөгөөг тодотгох, нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилготой энэхүү сургалт зохион байгуулагдаж байна.