ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМАНД "СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023" АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улсын Соёлын яам улс
орон даяар “Соёлын сэргэлт-2023” аяныг өрнүүлж байна.
Аяны хүрээнд Дундговь аймгийн Өлзийт суманд “Соёлын сэргэлт” нээлтийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 14-нд зохион байгуулагдсан бөгөөд мэлмий сонор баясгах урлагийн тоглолтонд МУГЖ Э.Бүрнээбаяр, СТА Т.Даваасүрэн нар уран бүтээлийн дээжээ өргөн барилаа. Мөн МУХТ-ын уран бүтээлчид "ХҮҮХДЭЭ ХҮҮХЭЛДЭЙГЭЭР ХӨГЖҮҮЛЬЕ" уран бүтээлийг орон нутгийн тайзнаа амилуулан, номын үр шимийг ҮНСангийн сургагч багш Наранчимэг, Дундговь аймгийн музейн дарга Б.Баярмаа, УХТ-ын захирал СТА, докторант М. Отгончимэг нар тус тус мэдээллийг нийтэд хүргэж, соёлын албан хаагчдаа чадавхжуулах илтгэл сургалт зохион байгуулагдсанаас гадна Монгол түүхийн улбаа болсон соёлын биет бус өвийн болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэнгүүдийг тус тус сурталчлан ажиллаа.