Луус сум

Дундговь аймаг

Мэдээ

ҮЛИЙН ЦАГААН ОГОТНОТОЙ ТЭМЦЭЖ 24 ШИРХЭГ ШУВУУНЫ СУУЛТ БАЙРЛУУЛАВ

      Манай сумын нутаг дэвсгэрт үлийн цагаан Оготны тархалт жил ирэх тусам нэмэгдэж бэлчээрийн доройтолд оруулах ЦӨЛЖИЛТ үүсэхэд нөлөөлж байна. Суварга багийн нутаг дэвсгэрийн 80 хувь, Наран багийн нутаг дэвсгэрийн 40 хувь, Буянт багийн нутаг дэвсгэрийн 70 хувь нь үлийн цагаан оготны тархалттай байна.

       Иймд бэлчээр усаа хамгаалах зорилгоор үлийн цагаан огтонотой тэмцэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Малын тоо толгойн албан татварын эх үүсвэр 5.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар 24 ширхэг шувууны суултыг Суварга багийн 14 цэг, Наран багийн 3 цэг, Буянт багийн 7 цэгт байршуулан ойролцоо нутаглаж буй малчин өрхүүдтэй “Эд хөрөнгө хамгаалах” хариуцлагын гэрээ байгуулан хүлээлгэн өгөв. Тус ажлыг хийж гүйцэтгэх саналыг орон нутгийн 3 иргэнд урилга хүргүүлсэнээс Суварга багийн иргэн Д.Энхбаатар үнийн саналаа ирүүлэн сумын Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг хэлэлцэн шалгаруулсан байна.

          Иргэн Д.Энхбаатар нь батлагдсан зураг төсөв гэрээнд тавигдсан шаардлагын дагуу хугацаандаа хийж гүйцэтгэлээ.Нэг Идлэг шонхор шувуу өдөрт 13- 60 ширхэг үлийн цагаан оготно иддэг байна. Шувууны суулт байршуулснаар махчин шувуудын тоо нэмэгдэж, мэрэгчдийн тоо толгой цөөрөх ач холбогдолтой.


Их уншсан

УЛСЫН ТӨСӨВ БОЛОН АЙМАГ, СУМЫН ОНХС-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДЭЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦАД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

УНДНЫ УСНЫ ЭХ ҮҮСВЭРТ УС ЗӨӨЛРҮҮЛЭХ, ЦЭНГЭГЖҮҮЛЭХ,ЦЭВЭРШҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ ТАВИГДЛАА

2024 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЯВАГДАЖ БАЙНА.

АХМАДЫН БАЯР-2024 “АХМАДАА ХҮНДЭТГЭЕ” БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НОХОЙ УСТГАЛ ХИЙГДЛЭЭ

ЛУУС СУМЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ТҮРҮҮЛЖ АЙРАГДСАН МОРЬДЫН ЦУВАА

НӨХӨН ТАРИЛТ ХИЙЖ ДУУСЛАА

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ШҮДНИЙ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.