Дундговь аймаг
Сум үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд аймаг сумын цолтой хүчит 32 бөх зодоглож Луус сумын харьяат залуу бөх Цогтсайханы Мягмардорж түрүүлж сумын заан цол, Увс аймгийн Улаангом сумын харьяат Дундговь аймгийн цагдаагийн газрын бөх Давгаасүрэнгийн Ганзориг үзүүрлэж сумын начны цол тус тус хүртэж, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат аймгийн начин Баярхүүгийн Улаалзгана, Сайхан Овоо сумын харьяат сумын заан Хурцбаатарын Энэбиш нар шөвгөрлөө.
Өсвөрийн бөхийн барилдааны түрүү бөхөөр Луус сумын залуу бөх Үнэнбаярын Олзвой, Луус сумын залуу бөх Даваанямын Балжинням үзүүрлэж, Луус сумын залуу бөх Нямдэлгэрийн Элбэгсайхан Өмнөговь аймгийн залуу бөх Билгүүн нар шөвгөрлөө. Түрүүлж үзүүрлэсэн нийт бөхчүүдэд өндөр амжилт хүсэн ерөөе. Та бүхнийг Монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.