Дундговь аймаг
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол улсын 817 жил, Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардчилсан хувьсгалын 33 жил Дундговь аймаг байгуулагдсаны 81 жил, Луус сум байгуулагдсаны 99 жил тохиож байгаа энэ цаг үед Нам, Улсын байгууллагын ахмад зүтгэлтэн, 60,70,80-аад оны хөдөө орон нутгийн шилдэг удирдах ажилтны нэг Жамбын Шоотон “Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан" цол хүртэж, Суварга багийн малчин Дуузийн Лочинцэрэн, Наран багийн малчин Сумьяадоржийн Төрбат, Доосмаагийн Ням нар нь тус тус алтан гадас одонгоор шагнагдсан байна.
Улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж төрийн дээд шагнал хүртсэн та бүхэндээ халуун талархал илэрхийлж баяр хүргэе.