Дундговь аймаг
Сар бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ахмадын “Дуулах өдөр дуун цэнгүүн” -ийг хуваарийн дагуу Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль хамтран амжилттай зохион байгууллаа.
“Амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” зорилтот жилийн “Эрүүл зохистой хооллолт” 15 хоногийн аяны хүрээнд “Зөв хооллолт гэдэг урт удаан наслахын үндэс”, “Хүнсний ногооны ач тус” сэдвээр иргэдэд мэдээлэл өгч гарын авлага тараалаа.
Ахмадуудын дунд өөрийн дуртай дуугаа хэн сайн дуулах вэ? дууны тэмцээн зохион байгуулж 8 ахмад оролцон
1-р байранд Д. Ундрахцэцэг
2-р байранд М. Жүгдэрсүрэн нар шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан.
4 багийн дунд Бүжиг, Караоке гэсэн 2 үе шаттай тэмцээн зохион байгуулж бүжгийн тэмцээнд
1-р байранд Ж. Баатар ахлагчтай баг
2-р байранд Б. Сарантуяа ахлагчтай баг
Караоке дууны тэмцээнд 1-р байранд Д. Дуламсүрэн ахлагчтай баг 2-р байранд Д. Сампил ахлагчтай баг тус тус шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан.
Нийт ахмадуудын дунд азын сугалаа явуулж Ё.Тунгалаг азтанаар шалгарч азын бэлгийг гардуулан өгсөн.