Дундговь аймаг
Дундговь аймаг
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "Малжуулах төсөл"-д хамрагдсан Луус сумын 3-р багийн залуу малчин Эрдэнэчулууны Даваасүрэнд хонь - 30, ямаа - 30 нийт 60 толгой малыг 3-р багийн малчин Жагдаллхам Маамынхаас 5 сая төгрөгөөр авч нийлүүллээ.
Мал хүлээн авч, зүслэн нийлүүлэх ажилд сумын Засаг даргын 2023 оны 08 сарын 24-ны өдрийн А/100 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг ажиллаа.
МАЛ СҮРЭГ НЬ ТҮМ БУМААРАА ӨСӨЖ ҮРЖИХ БОЛТУГАЙ.