Дундговь аймаг
Сумын Засаг даргын А/94 захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 19.941.000 төгрөгний батлагдсан төсөвт өртөгтэй "Спорт талбайн тохижилт" ажлын гүйцэтгэлийн явцтай танилцан хяналт хийж санал зөвлөмжийг хүргүүлэн ажиллалаа. Тус ажлын хүрээнд хуучин суурийн талбайг цутган хашаажуулан стандартын дагуу сагсан бөмбөгийн талбай болгон тохижуулах бөгөөд ажлыг Б.Найдансамбуу ахлагчтай иргэдийн бүлэг гэрээ байгуулан 50 хувийн гүйцэтгэлтэй гүйцэтгэж байна.