Дундговь аймаг
Сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сумын орон нутгийн хөгжлийн сангийн 19.994.000 төрөгийн батлагдсан төсөвт өртөгтэй “Хүүхдийн тоглоомын тохижилт”-ын гүцэтгэлийн явцтай танилцан хяналт хийж санал зөвлөмжөөр хүргүүлэн ажиллалаа. Тус ажлын хүрээнд хашааг өндөрлөн сэргээн засварлах, зориулалтын сүүдрэвч сандал, хогийн сав 1 ком хүүхдийн тоглоом байрлуулах, талбайг тэгшилж, тохижуулах хуучин тоглоомыг сэргээн засварлах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Тус ажлыг Д.Энхбаатар ахлагчтай иргэдийн бүлэг гэрээ байгуулан 70 хувийн гүйцэтгэлтэй гүйцэтгэж байна.