Дундговь аймаг
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хооронд хийсэн хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлж буй *Тогтвортой амьжиргаа-3* төслийн хүрээнд 2022, 2023 оны ОНХС-ийн үйл ажиллагааны жилийн гүйцэтгэлийн үнэлгээ 2023 оны 08 дугаар сарын 24-ны өдөр хийгдлээ. Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь Олон нийтийн оролцоо, төлөвлөлт, ил тод байдал, гүйцэтгэл, хяналт шинжилгээ үнэлгээ, өмчийн удирдлагын хүрээнд нийт 34 үзүүлэлтээр дүгнэсэн ба тус үнэлгээгээр 2024 онд Орон нутаг хөгжил сангийн урамшуулал олгох эсэх нь шийдвэрлэгдэх юм.