Луус сум

Дундговь аймаг

Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО “ЛУУС СУМЫН ДАЙЧИН БЭЙСИЙН ХУРД” ТОДОРЛОО

Монгол Улсын анхны шилдэг салбар холбоо Дундговь аймгийн Луус сумын "Дайчин бэйсийн хурд" МСУХ усан бар жилээ амжилт, бүтээл арвин,алдар суу ихтэй үджээ. Арван аваргын өлгий нутгийн уяачдын холбоо өнгөрсөн онд бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийсэн бөгөөд тэргүүнээр Төрбатын Түвшинтөр, нарийн бичгийн даргаар Даржааюугийн Эрдэнэсүх нар сонгогдон үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн юм. Шинэхэн удирдлагууд аймгийнхаа баруун бүсийн уралдааныг амжилттай зохион байгуулсанаас гадна олон шинэлэг ажлын хэрэгжүүлэнМонгол улсын шилдэг сумын салбар холбоогоор хоёр дахь удаагаа шалгарсан юм. Түүнчлэн туулай жилийн босгон дээр тус сумаас гурван аймгийн Алдарт , гурван сумын Алдарт уяач шинээр төрсөн байна. Мөн Дундговь аймгийн шилдэг есөн уяачийн хоёр нь, шилдэг есөн уралдаанч хүүхдийн гурав нь , шилдэг есөн их насны нэг нь Луус сумаас тодорчээ.

Тэднийг танилцуулбал: Аймгийн Алдарт уяач цолоор :

1. Чүлтэмийн Цогтбаяр

2. Дэмбэрэлдоржийн Эрдэнэбаяр

3. Төрбатын Эрдэнэбаяр

Сумын Алдарт уяач цолоор:

1. Сумъяагийн Энхтүвшин

2. Эрдэнэбаатарын Баянсан

3. Ганзоригийн Даваажаргал

Шилдэг уяачаар:

1.Улсын бүсийн уралдаанаас гурван айраг хүртсэн амжилтаар аймгийн Алдарт уяач Эрдэнээгийн Улаанхүү Дундговь аймгийн шилдэг есөн уяачийн гуравдугаарт

2. Аймгийн бүсийн уралдаанаас таван түрүү, хоёр айраг хүртсэн амжилтаар Төрбатын Эрдэнэбаяр Дундговь аймгийн шилдэг есөн уяачийн есдүгээрт тус тус эрэмбэлэгдэж, Дундговь аймгийн зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн аймгийн Алдарт уяач Чүлтэмийн Цогтбаярын бор морь Дундговь аймгийн шилдэг есөн их насны морины наймдугаарт жагссан байна.

Мөн Дундговь аймгийн шилдэг есөн уралдаанч хүүхдүүдийн дөрөвдүгээрт Б.Алтангадас, тавдугаарт Б.Мэнд-Амар, наймдугаарт Б.Эрхэс нар шалгарчээ.Дашрамд дурдахад 2022 онд Луус сумын уяачид МУ-ын Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаанаас гурван айраг, аймаг болон аймгийн бүсийн уралдаанаас найман түрүү, 16 айраг, сумдын баяр наадмаас дөрвөн түрүү, 17 айраг хүртэн уугуул нутгийнхаа алдрыг цуурайтуулсан юм.

Их уншсан

ДУНДЫН ОВОО МАЛЫН ЗҮЙ БУС ХОРОГДЛЫН СЭГ ЗЭМ УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ЖИЛ-2024

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ЛУУС СУМЫН БАГ ТАМИРЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ХОГИЙН ЦЭГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ, СЭГ ЗЭМИЙН УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНЫ МЭДЭЭЛЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА

"УРЛАГИЙН БАГА НААДАМ 2024'' АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НӨХӨН ТАРИЛТ ХИЙЖ ДУУСЛАА

“ХҮҮХДИЙН ШИМ ТЭЖЭЭЛТ ХООЛ” ХОЁРДУГААР УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРСОН БАЙНА