Дундговь аймаг
Үндэсний өв уламжлал, уламжлалт наадгайгаа сэргээх , дадал болгох зорилгоор
МЭРГЭН ШАГАЙ удирдамжтай арга хэмжээний хүрээнд багш ажилчид, бүлгийн хүүхэд багачуудыг хамруулсан үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Багш ажилчдын дунд: Мэндчилгээ, Шагай шүүрэх, Морь уралдуулах гэсэн 3 төрлийн үзүүлбэр үзүүлж , Б.Сүнжидмаа ахлагчтай " ДӨРВӨН БЭРХ " баг, Б.Бямбаа ахлагчтай МЭРГЭН ШАГАЙ баг, Б.Гандулам ахлагчтай ШАГАЙН НААДАМ баг тус тус маш амжилттай оролцлоо. Баг бүр идэвх санаачилгатай байж, бие биедээ хөгжилтэй үзүүлбэр, наадам үзүүлсэн бүтээлч, идэвхтэй багш ажилчиндаа талархлаа.
Хүүхдэд багачуудын дунд: Бага бүлэг - шагайн талуудыг нэрлэх, Дунд бүлгүүд - 12 жил наадам , Ахлах бүлгүүд - Бөгцөг няслах , Бэлтгэл бүлгүүд - морь уралдуулах гэсэн агуулгаар хүүхдүүд маань уламжлалт шагайн наадгайгаар хамтран тоглох , дүрмийг ойлгох чадваруудыг эзэмшлээ. Мөн тус цэцэрлэгийн хөгжмийн багш Монгол улсын мэргэн Т.Данзандорж шагай харвааны талаарх мэдээллийг багш ажилчдад хүргэлээ.
Монгол дархлаа минь сэргэн мандаж, үеийн үед өвлөн дамжих болтугай.