Дундговь аймаг
Монголын эмэгтэйчүүдийн баяр, монгол цэргийн өдрийг тохиолдуулан тус цэцэрлэгээс байгууллага хоорондын хамтын ажиллагаа түншлэлийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан ХИШИГ ӨДӨР-ЗОЧИН БАГШ үйл ажиллагаанд Дундговь аймаг дахь Онцгой байдлын газрын хамт олон оролцож, нэг өдрийг цэцэрлэгийн багш болж, мэргэжлээ солин ажиллаж хөгжөөнтэй бас дурсамж, сургамж дүүрэн өнгөрүүллээ.
Бидний урилгыг хүлээн авч үйл ажиллагаанд маань зочин багшаар оролцсон аймгийн Онцгой байдлын газрын залуустаа маш их баярлалаа. Хэлэлцүүлэг, арга зүйн сургалтын явцад багшаар ажилласан залуус сэтгэгдлээ илэрхийлсэн бөгөөд
"....Маш их дурсамжтай байлаа, багшийн ажил үнэхээр хүнд юм, хүүхдүүд үнэхээр ухаантай юмаа...." гэх зэргээр ярилцлага өрнүүллээ.
Та бүхний авран хамгаалах их үйлс өндрөөс өндөр амжилт хүсье.