Дундговь аймаг
Дундговь аймаг
Улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэг нь 2023-2024 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Энэ хичээлийн жил нь Боловсролын тухай шинэ хуулиа гардан авах үйл ажиллагааг ёслол төгөлдөр хийж, эцэг эх, асран хамгаалагчдадаа танилцуулснаараа шинэлэг үйл ажиллагаа боллоо. Мөн багш ажилчид, хүүхэд багачууд маань урлагийн тоглолтоор нээлтийн үйл ажиллагаанд бэлэг барилаа. Хүүхэд бүр хөгжсөн инээд баясал бялхуулсан сайхан жил байг ээ...