Баянжаргалан сум

Дундговь аймаг

Мэдээ

“ДУНДГОВЬ ТҮНШЛЭЛ-2023" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ

 Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, урамшуулах брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох, урамшуулах зорилгоор 19 дэх жилдээ зохион байгуулж буй “Дундговь түншлэл-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ.



            


Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр нар болон холбогдох албаны хүмүүс оролцож, ирсэн сумдын удирдлага, хамтран зохион байгуулж буй байгууллагууд, үйлдвэрлэгчдэдээ талархал илэрхийлэн, үзэсгэлэнд оролцогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, амжилт хүссэн юм.

 


   

   Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар хэрэгжиж буй “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 6х20 харьцаатай 5 сая 800 мянган төгрөгийн өртөг бүхий зуны хүлэмжийг Сайнцагаан сум, Бизнес хөгжлийн төв, Эрдэнэдалай сумын Далайн баялаг төгөл хоршоо, Говь-Угтаал сумын Загийн алим хоршоо, Хулд сум, Луус сум, Хот тохижуулах газар, .Дэлгэрцогт сум, Дэлгэрхангай сумдад тус тус олгохоор шийдвэрлэж, батламжийг гардуулав.

Манай аймгийн хувьд эхний 9 сарын байдлаар ХХС-ийн хөнгөлөлттэй зээлээс нийт 70 төсөлд 1,394,9 сая төгрөгийн зээлийг олгож, үүний үр дүнд шинэ ажлын байрын тоог 88-аар нэмэгдүүлэн, 50 ажлын байр хадгалагдсан байна. Мөн энэ онд ЖДҮГазраас 2-р ээлжийн санхүүжилтийг баталснаар 1,199,4 сая төгрөгийг 11 аж ахуйн нэгжид олгожээ.


Их уншсан

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

3000 МОРИН ХУУРЧ, УРТЫН ДУУЧДЫН ФЕСТИВАЛЬ

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ, "СҮҮ ХӨТӨЛБӨР"-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭНД ЗОРИУЛСАН ХУРДАН ДААГАНЫ УРАЛДААН БОЛЛОО

"АДУУНЫ ӨВ СОЁЛ" БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"ДУНДГОВЬ ТҮНШЛЭЛ-2023 БОЛЛОО.

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН УЛСЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

МАЛЧДЫН ЗӨВӨЛГӨӨН-2023 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ДУНДГОВЬ БАГА ОЛИМП-2023