Баянжаргалан сум

Дундговь аймаг

Мэдээ

“БОТГОНД БОНУС” хөтөлбөр Дундговь аймгийн Баянжаргалан Дэлгэрхангай суманд хэрэгжиж байна.

   “Монголын Алт” (МАК) ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос хойш дэлхийд ховордсон хоёр бөхт Монгол тэмээний үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, улмаар говийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулах үүднээс “Ботгонд бонус” хөтөлбөрийг 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Ботгонд бонус” хөтөлбөрийн хүрээнд бойжсон ботго тус бүрд 20 мянган төгрөгийн урамшуулал олгож, малчдыг дэмждэг. Тэгвэл энэ жилийн хөтөлбөрт Дорноговь аймгийн Мандах, Даланжаргалан, Дундговь аймгийн Баянжаргалан, Дэлгэрхангай, Өмнөговь аймгийн Гурван тэс сумдыг хамруулж сумын ЗДТГ-аас өгсөн тоон мэдээллийн дагуу нийт 4010 ботгоны урамшууллыг 540 малчин өрхөд гардуулж байна. Сумдын ахмад настнуудад сар шинийн баярыг угтан хүндэтгэл үзүүлж гарын бэлэг түгээж байгаа бөгөөд 1392 ахмад настныг хамруулж байна.

Эдгээр ажлыг Монголын Алт МАК компани 100% өөрийн санаачилгын хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа бөгөөд 175 сая төгрөгийг Ботгонд Бонус хөтөлбөрийн хүрээнд олгож байна.

Анх 2013 онд хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд Дорноговь аймгийн Мандах сум 955 тоо толгой ботго тоолуулж байсан бол, 2022 онд дахин өсөж, 1958 ботго бойжуулжээ. Харин Өмнөговь аймгийн Гурвантэс сум эхний жилд 450 ботго тоолуулж, урамшуулал авч байсан бол 2022 оны байдлаар энэ тоо хоёр дахин нэмэгдэж, өнгөрсөн онд 984 ботго бойжуулсан байна.



      

Их уншсан

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

3000 МОРИН ХУУРЧ, УРТЫН ДУУЧДЫН ФЕСТИВАЛЬ

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ, "СҮҮ ХӨТӨЛБӨР"-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭНД ЗОРИУЛСАН ХУРДАН ДААГАНЫ УРАЛДААН БОЛЛОО

"АДУУНЫ ӨВ СОЁЛ" БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"ДУНДГОВЬ ТҮНШЛЭЛ-2023 БОЛЛОО.

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН УЛСЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

МАЛЧДЫН ЗӨВӨЛГӨӨН-2023 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ДУНДГОВЬ БАГА ОЛИМП-2023